Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2009 › Монгол Улсад 2009-2012 онд оруулж болох цагаач гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай

uih-togtool

Монгол Улсад 2009-2012 онд оруулж болох цагаач гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсад 2009-2012 онд оруулж болох цагаач гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай

2009-06-19, Улаанбаатар44

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсад 2009-2012 онд оруулж болох цагаач гадаадын иргэдийн тоог жил бүр 100-аас дээшгүй байхаар тогтоосугай.

2.

Монгол Улсад 2009-2012 онд жил бүр оруулж болох цагаач гадаадын иргэдийн бүтцийг дор дурдсанаар тогтоосугай:

1/

Оросын Холбооны Улсын харьяат иргэн 30-аас дээшгүй;

2/

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын харьяат иргэн 30-аас дээшгүй;

3/

бусад орны харьяат иргэн 40-өөс дээшгүй.

3.

Монгол Улсад 2009-2012 онд жил бүр оруулж болох цагаач гадаадын иргэдийн оршин суух байршлыг дор дурдсанаар тогтоосугай:

1/

Улаанбаатар хотод 50-иас дээшгүй;

2/

Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Дорнод аймагт тус тус 4-өөс дээшгүй;

3/

бусад аймагт 2-оос дээшгүй. /Гэр бүлээрээ ирсэн цагаач гадаадын иргэдийг хамт байршуулах үүднээс энэ тогтоолын 3 дахь заалтын хязгаарлалтыг тэдгээрт хамааруулахгүй байж болно./

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ