Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2009 › Тогтоолд өөрчлөлт оруулах тухай

uih-togtool

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай

Хүчин төгөлдөр

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай

2009-06-25, Улаанбаатар47

Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

”Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2006 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 55 дугаар тогтоолын 1 дэх заалтын 4 дэх дэд заалтын “Петровис” ХХК-ийн ерөнхий захирал” гэснийг “Мобиком” корпорацийн ерөнхий захирал” гэж, “Скайтел” ХХК-ийн ерөнхий захирал” гэснийг “Тайж трейд” ХХК-ийн ерөнхий захирал” гэж тус тус өөрчилсүгэй.

2.

Энэ тогтоолыг 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ