uih-togtool
Кувейт Улсад Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай
Хүчин төгөлдөрКувейт Улсад Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай
2009-07-03, Улаанбаатар52
Дипломат албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ НЬ :
Кувейт Улсын нийслэл Эль-Кувейт хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулахаар тогтоосугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ