Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2009 › Комисс байгуулах тухай

uih-togtool

Комисс байгуулах тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Комисс байгуулах тухай

2009-07-09, Улаанбаатар53

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссыг дор дурдсан бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай: Комиссын дарга: Х.Жекей -Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Орлогч дарга: Г.Баясгалан -Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Нарийн бичгийн дарга: Д.Батжаргал -Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга ерөнхийлөгч Г.Аюурзана -Ерөнхийлөгчийн Тамгын газрын уучлал

Гишүүдэд:

Д.Загджав

-Улсын Их Хурлын гишүүн

Х.Тэмүүжин

-Улсын Их Хурлын гишүүн

Д.Батсайхан

-Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын

тэргүүн шүүгч

Ч.Мөнхбат

-Улсын ерөнхий прокурорын орлогч

Б.Баатарзориг

-Нийслэлийн Засаг даргын орлогч

Б.Пүрэвням

-Монголын өмгөөлөгчдийн холбооны

хариуцсан референт С.Ганбат -Эрүүгийн цагдаагийн газрын дарга