uih-togtool
Хуулийн төсөл буцаах тухай
Хүчин төгөлдөрХуулийн төсөл буцаах тухай
2009-07-16, Улаанбаатар58
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай” Улсын Их Хурлын тогтоол баталсантай холбогдуулан Засгийн газраас 2009 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Авто замын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ