Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2009 › Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 24 дүгээр тойрогт нөхөн сонгууль товлон зарлах тухай

uih-togtool

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 24 дүгээр тойрогт нөхөн сонгууль товлон зарлах тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 24 дүгээр тойрогт нөхөн сонгууль товлон зарлах тухай

2009-07-17, Улаанбаатар59

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 24 дүгээр тойрогт явуулах нөхөн сонгуулийг 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэхээр товлон зарласугай.

2.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 24 дүгээр тойрогт явуулах нөхөн сонгуулийн санал хураалтыг 2009 оны 10 дугаар сарын 18-ны ням гаригт явуулахаар тогтоосугай.

3.

Энэ тогтоолыг 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ