Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2009 › Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 24 дүгээр тойрогт явуулах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг тогтоох тухай

uih-togtool

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 24 дүгээр тойрогт явуулах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг тогтоох тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 24 дүгээр тойрогт явуулах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг тогтоох тухай

2009-07-17, Улаанбаатар60

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэг, Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 24 дүгээр тойрогт явуулах нөхөн сонгуулийн улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 146,015,963 төгрөгөөр тогтоосугай.

2.

Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Засгийн газар /С.Баяр/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ