uih-togtool
Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай
Хүчин төгөлдөрНөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай
2010-10-21, Улаанбаатар53
Монгол Улсын Их Хурлын 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 24 дүгээр тогтоолын 1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Тэтгэвэр нь түр зогсоогдсон иргэдийн авч байгаа нөхөн олговрын доод хэмжээг сард 105300 /нэг зуун таван мянга гурван зуун/ төгрөг байхаар шинэчлэн тогтоож, 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 2008 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 11 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ