uih-togtool
Мөнгөн тусламжийн хэмжээг өөрчлөн тогтоох тухай
Хүчин төгөлдөрМөнгөн тусламжийн хэмжээг өөрчлөн тогтоох тухай
2010-10-21, Улаанбаатар54
/Тогтоолын нэрэнд 2012 оны 02 сарын 16-ны өдрийн 19 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/ Нийгмийн халамжийн тухай хуулийн 19¹ дүгээр зүйлийн 19¹.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонтой эхэд жилд нэг удаа олгох мөнгөн тусламжийн хэмжээг 200000 /хоёр зуун мянган/ төгрөгөөр, “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонтой эхэд жилд нэг удаа олгох мөнгөн тусламжийн хэмжээг 100000 /нэг зуун мянган/ төгрөгөөр тус тус өөрчлөн тогтоож, 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Энэ заалтад 2012 оны 02 сарын 16-ны өдрийн 19 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан
Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Эхийн алдар” одонтой эхэд 2010 онд олгох мөнгөн тусламжийн зөрүүг 2010 оны 4 дүгээр улиралд багтаан олгохыг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.
Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Тэтгэмжийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын 2007 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар тогтоол, “Мөнгөн тусламжийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 21 дүгээр тогтоолыг 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ