Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2010 › Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүнээс чөлөөлөх тухай

uih-togtool

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүнээс чөлөөлөх тухай

Хүчин төгөлдөр

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүнээс чөлөөлөх тухай

2010-11-11, Улаанбаатар59

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Дарамжавын Солонгыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүнээс чөлөөлсүгэй.

2.

Энэ тогтоолыг 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ