Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2010 › Журамд өөрчлөлт оруулах тухай

uih-togtool

Журамд өөрчлөлт оруулах тухай

Хүчин төгөлдөр

Журамд өөрчлөлт оруулах тухай

2010-12-23, Улаанбаатар74

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлын 2006 оны 56 дугаар тогтоолоор баталсан “Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн ажиллах журам”-ын 6.1 дэх заалтыг “Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдэд олгох урамшууллын хэмжээг Хяналтын зөвлөлийн ажилд оролцсон байдлыг нь харгалзаж, Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороотой зөвшилцөн Санхүүгийн зохицуулах хороо тогтооно.” гэж өөрчлөн найруулсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ