Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2010 › Зарим Байнгын хорооны даргыг сонгох тухай

uih-togtool

Зарим Байнгын хорооны даргыг сонгох тухай

Хүчин төгөлдөр

Зарим Байнгын хорооны даргыг сонгох тухай

2010-12-24, Улаанбаатар75

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 22.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Дагвадоржийн Очирбат, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Жамъянхорлоогийн Сүхбаатар, Төсвийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Дамдингийн Хаянхярваа, Хууль зүйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Доржийн Одбаяр нарыг тус тус сонгосугай.

2.

Энэ тогтоолыг 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ