uih-togtool
Шүүгчийн орон тоо, цалингийн хэмжээг тогтоох тухай
Хүчин төгөлдөрШүүгчийн орон тоо, цалингийн хэмжээг тогтоох тухай
2010-12-31, Улаанбаатар77
Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсгийг үндэслэн Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай хууль батлагдсантай холбогдуулж тус шүүхийн шүүгчийн орон тоог Ерөнхий шүүгч 1, шүүгч 6 байхаар тогтоосугай.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалын сарын цалингийн хэмжээг 716789 төгрөгөөр, шүүгчийн албан тушаалын сарын цалингийн хэмжээг 659490 төгрөгөөр тус тус тогтоосугай.
Энэ заалтыг 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 54 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон
Энэ тогтоолыг 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ