Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2010 › Зөвшөөрөл олгох тухай

uih-togtool

Зөвшөөрөл олгох тухай

Хүчин төгөлдөр

Зөвшөөрөл олгох тухай

2010-02-02, Улаанбаатар9

Улсын хэмжээнд мал өвөлжилтийн байдал хүндэрч байгаатай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Мал өвөлжилтийн байдал хүндэрч байгаатай холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний зардалд шаардагдах 3,760 сая / гурван тэрбум долоон зуун жаран сая/ төгрөгийг Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуулийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багцад багтаан зохицуулалт хийх замаар шийдвэрлэхийг Засгийн газар /С.Батболд/-т зөвшөөрсүгэй.

2.

Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах замаар энэ тогтоолын 1-д заасан зардлыг нөхөн бүрдүүлэх саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.

3.

Энэ тогтоолыг 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ