Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2010 › Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийг томилох тухай

uih-togtool

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийг томилох тухай

Хүчин төгөлдөр

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийг томилох тухай

2010-02-04, Улаанбаатар13

Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Болдын Жавхланг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр, Найдансүрэнгийн Золжаргалыг Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр тус тус томилсугай.

2.

Энэ тогтоолыг 2010 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ