Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2010 › Хуулийн төсөл буцаах тухай

uih-togtool

Хуулийн төсөл буцаах тухай

Хүчин төгөлдөр

Хуулийн төсөл буцаах тухай

2010-04-16, Улаанбаатар17

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Засгийн газраас Улсын Их Хуралд 2010 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Статистикийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ