uih-togtool
Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай
Хүчин төгөлдөрҮндсэн хуулийн цэцийн 2010 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай
2010-04-22, Улаанбаатар19
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 01 дүгээр дүгнэлтийн “Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт “60-аас дээш настай,…” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг… нас, …-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно”, мөн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх…” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна” гэснийг хүлээн зөвшөөрсүгэй.
Энэ тогтоолыг 2010 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ