uih-togtool
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
Хүчин төгөлдөрХөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
2010-04-23, Улаанбаатар20
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль баталсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Зэрэглэл тогтоох болон хөрөнгө итгэмжлэн удирдах үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг бий болгох зорилгоор холбогдох хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, 2010 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаастай холбоотойгоор зэрэглэл тогтоох үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон түр журам тогтоон мөрдүүлэхийг Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/-нд даалгасугай.
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуульд заасан журмуудыг баталж 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдүүлэхийг Монголбанк /Л.Пүрэвдорж/, Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ