Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2010 › Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах тухай

uih-togtool

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах тухай

Хүчин төгөлдөр

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах тухай

2010-04-29, Улаанбаатар21

Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсад зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд дараахь арга хэмжээ авахыг Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай:

1/

зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах оновчтой хувилбарыг сонгон, саналаа Улсын Их Хуралд 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор танилцуулах;

2/

энэ тогтоолын 1 дэх заалтын 1-д заасан оновчтой хувилбарыг сонгохдоо хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, олон улсын хэмжээнд хэрэглэгддэг орчин үеийн технологийг сонгох;

3/

зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийг барьж ашиглалтад оруулахад шаардагдах хөрөнгийн хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх арга, хэлбэрийг тодорхойлох;

4/

зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах бэлтгэл ажлыг 2011 оны эхний хагас жилд багтаан хангах.

2.

Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ц.Баярсайхан/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ