Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2010 › “Монгол мал” үндэсний хөтөлбөр батлах тухай

uih-togtool

“Монгол мал” үндэсний хөтөлбөр батлах тухай

Хүчин төгөлдөр

“Монгол мал” үндэсний хөтөлбөр батлах тухай

2010-05-20, Улаанбаатар23

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

“Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хавсралтаар баталсугай.

2.

“Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай:

1/

“Монгол мал” үндэсний хөтөлбөрийн эхний үе шат /2010-2015 он/-нд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2010 оны эхний хагас жилд багтаан боловсруулж, хэрэгжүүлж эхлэх;

2/

сумын түвшинд мал эмнэлэг, үржлийн үйлчилгээг зохицуулах, хянах, мэргэжил, арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий төрийн байгууллагын анхан шатны нэгжийг байгуулж, үйл ажиллагааг эхлүүлэх;

3/

Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 64 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

4/

“Монгол мал” үндэсний хөтөлбөр батлагдсантай холбогдуулан мал аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлж байгаа гадаад, дотоодын төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах.

3.

Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /Б.Батбаяр/-нд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ