Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2010 › Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг чөлөөлөх, томилох тухай

uih-togtool

Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг чөлөөлөх, томилох тухай

Хүчин төгөлдөр

Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг чөлөөлөх, томилох тухай

2010-06-10, Улаанбаатар28

Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 27¹ дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулан Самбуугийн Дэмбэрэл, Дэмчигжавын Моломжамц, Дуламсүрэнгийн Нямаа, Жигжидийн Үнэнбат, Чимидийн Энхбаатар нарыг Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас тус тус чөлөөлсүгэй.

2.

Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргаар Жигжидсүрэнгийн Ядамсүрэнг, гишүүнээр Жигжидийн Үнэнбат, Хуягийн Ганбаатар, Ямааранзын Эрхэмбаяр, Дэмчигжавын Моломжамц, Чимидийн Энхбаатар, Дуламсүрэнгийн Нямаа нарыг тус тус томилсугай.

3.

Энэ тогтоолыг 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ