Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2010 › Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

uih-togtool

Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Хүчин төгөлдөр

Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

2010-06-17, Улаанбаатар31

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын Их Хурлын гишүүн Данзангийн Лүндээжанцан, Дагвадоржийн Очирбат, Жамъянхорлоогийн Сүхбаатар нарыг Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлсүгэй.

2.

Улсын Их Хурлын гишүүн Цэндийн Мөнх-Оргил, Эрдэнийн Бат-Үүл, Дангаасүрэнгийн Энхбат нарыг Ёс зүйн дэд хорооны гишүүнээр баталсугай.

3.

Энэ тогтоолыг 2010 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ