Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2010 › Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай

uih-togtool

Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай

2010-06-24, Улаанбаатар34

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

“Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ыг хавсралтаар баталсугай.

2.

“Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх хөтөлбөрийг боловсруулан баталж, тухайн жилд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт тусгаж байхыг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ