uih-togtool
Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийг зөвшөөрөх тухай
Хүчин төгөлдөрТөсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийг зөвшөөрөх тухай
2010-07-07, Улаанбаатар40
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалт, 25 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
”Монгол Улсын 2011 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2012-2013 оны төсвийн төсөөллийн үзүүлэлт”-ийг 1 дүгээр хавсралтаар, “Монгол Улсын Засгийн газрын 2012-2013 оны дунд хугацааны зорилт”-ыг 2 дугаар хавсралтаар тус тус зөвшөөрсүгэй.
Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуулийн төслийг энэ тогтоолын 1 дүгээр хавсралтаар зөвшөөрсөн үзүүлэлтийг баримтлан боловсруулахыг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.
Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж батлахдаа энэ тогтоолын 1 дүгээр хавсралтаар зөвшөөрсөн үзүүлэлтийг баримталж ажиллахыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ц.Баярсайхан/, Төсвийн байнгын хороо /Ц.Даваасүрэн/-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ