uih-togtool
Тогтоолд өөрчлөлт оруулах тухай
Хүчин төгөлдөрТогтоолд өөрчлөлт оруулах тухай
2010-07-09, Улаанбаатар46
Хүний хөгжил сангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2010 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 99 дүгээр тогтоолын 2 дахь заалтын 4 дэх дэд заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶4/ Монгол Улсын иргэнд хүртээх хишиг, хувийн эхний ээлжийн 70.0 мянган /далан мянга/ төгрөгийг 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олгож, үлдэх хөрөнгийг 2010 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүр хуваан олгох, цаашид хишиг, хувийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх.
Энэ тогтоолыг 2010 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ