Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2010 › Монгол Улсад байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэх тухай

uih-togtool

Монгол Улсад байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэх тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсад байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэх тухай

2010-07-09, Улаанбаатар47

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсад байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 20 жилийн ойг 2010 оны 10 дугаар сарын эхний хагаст тэмдэглэхээр тогтоосугай.

2.

Монгол Улсад байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

3.

Монгол Улсад байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулан баталж, хэрэгжүүлэхийг ажлын хэсэг /Г.Батхүү/-т үүрэг болгосугай.

4.

Монгол Улсад байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 20 жилийн ойн арга хэмжээнд шаардагдах зардлыг Улсын Их Хурлын 2010 оны урсгал төсвийн зохих зардлаас гаргахыг Улсын Их Хурлын Тамгын газар /Ц.Шаравдорж/-т зөвшөөрсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ