uih-togtool
Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр батлах тухай
Хүчин төгөлдөрУур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр батлах тухай
2011-01-06, Улаанбаатар2
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээнд хэрэгжүүлэх “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр”-ийг хавсралтаар баталсугай.
“Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлан хэрэгжилтийг зохион байгуулж, холбогдон гарах зардлыг жил бүрийн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт тусгаж байхыг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ