Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2011 › “Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын хавсралтын зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай

uih-togtool

“Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын хавсралтын зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай

Хүчин төгөлдөр

“Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын хавсралтын зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай

2011-11-10, Улаанбаатар49

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын Их Хурлын 2010 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 11 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-ийн 5.3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

2.

Энэ тогтоолыг 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ