uih-togtool
Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2012 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай
Хүчин төгөлдөрХүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2012 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай
2011-11-25, Улаанбаатар53
Хүний хөгжил сангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Хүн ам, өрхийн шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн, иргэний харьяаллын зөрчилгүй Монгол Улсын иргэнд 2012 онд Хүний хөгжил сангаас хүртээх хишиг, хувийн хэмжээг дор дурдсанаар тогтоосугай:
иргэн бүрд 128 000 /нэг зуун хорин найман мянган/ төгрөг;
55 ба түүнээс дээш настай эмэгтэй, 60 ба түүнээс дээш настай эрэгтэй ахмад настан бүрд 1 000 000 /нэг сая/ төгрөг;
хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрд 1 000 000 /нэг сая/ төгрөг.
0-18 насны хүүхэд бүрд 2012 оны 10-12 дугаар саруудад 20 000 /хорин мянга/ төгрөг.
Энэ дэд заалтыг 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн тогтоолоор нэмсэн
Энэ тогтоолын 1 дэх заалтын 1 дэх дэд заалтад заасан хишиг, хувийг 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сар бүр 21 000 /хорин нэгэн мянган/ төгрөгөөр, 2012 оны 6 дугаар сард 23 000 /хорин гурван мянган/ төгрөгөөр бэлнээр, иргэд өөрсдийн санаачилгаар ажлын байр бий болгох, хөрөнгө оруулалтын зорилгоор авах тохиолдолд бэлэн бусаар Засгийн газраас тогтоосон журмын дагуу нэг удаа бөөн дүнгээр нь тус тус тооцож олгосугай.
Хүний хөгжил сангаас хүртээх хишиг, хувийг олгохдоо улсын эдийн засагт аливаа сөрөг нөлөө үзүүлэхгүй байхаар тооцож, зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.
Энэ тогтоолыг 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ