Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2011 › Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

uih-togtool

Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Хүчин төгөлдөр

Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

2011-11-25, Улаанбаатар54

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын шүүхийн шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг 1, 2 дугаар хавсралтаар, Монгол Улсын прокурорын байгууллагын прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг 3, 4 дүгээр хавсралтаар тус тус шинэчлэн тогтоосугай.

2.

Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 2010 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 51 дүгээр тогтоол, “Шүүгчийн орон тоо, цалингийн хэмжээг тогтоох тухай” 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 77 дугаар тогтоолын 2 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3.

Энэ тогтоолын 1, 3 дугаар хавсралтыг 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 2, 4 дүгээр хавсралтыг 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус дагаж мөрдсүгэй.

Энэ заалтад 2012 оны 03 сарын 07-ны өдрийн 22 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ