uih-togtool
Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
Хүчин төгөлдөрАвлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
2011-11-25, Улаанбаатар55
Авлигын эсрэг хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг 1, 2 дугаар хавсралтаар шинэчлэн тогтоосугай.
Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 52 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтыг 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 2 дугаар хавсралтыг 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус дагаж мөрдсүгэй.
Энэ заалтад 2012 оны 03 сарын 07-ны өдрийн 22 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ