Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2011 › Төрөөс газрын тосны салбарт 2017 он хүртэл баримтлах бодлого батлах тухай

uih-togtool

Төрөөс газрын тосны салбарт 2017 он хүртэл баримтлах бодлого батлах тухай

Хүчин төгөлдөр

Төрөөс газрын тосны салбарт 2017 он хүртэл баримтлах бодлого батлах тухай

2011-12-23, Улаанбаатар65

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

“Төрөөс газрын тосны салбарт 2017 он хүртэл баримтлах бодлого”-ыг хавсралтаар баталсугай.

2.

“Төрөөс газрын тосны салбарт 2017 он хүртэл баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулан баталж, тухайн жилд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл, улсын төсвийн төсөлд тусгаж, хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ