uih-togtool
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай
2011-12-28, Улаанбаатар67
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Энэ тогтоолын 2-т зааснаас бусад аймаг тус бүрийг сонгуулийн нэг тойрог, нийслэлийг сонгуулийн зургаан тойрог болгож, Улсын Их Хурлын сонгуулийн нийт 26 тойрог байгуулсугай.
Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасныг үндэслэн Дорноговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэн сонгуулийн нэг тойрог болгосугай.
Улсын Их Хурлын сонгуулийн тойргийн дугаар, нутаг дэвсгэр, төв, тойрог бүрд ногдох Улсын Их Хурлын гишүүний мандатын тоог хавсралтаар баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ