uih-togtool
“Ардын хувьсгал-90” медаль бий болгох тухай
Хүчин төгөлдөр“Ардын хувьсгал-90” медаль бий болгох тухай
2011-02-02, Улаанбаатар7
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Ардын хувьсгал-90” медаль бий болгосугай.
“Ардын хувьсгал-90” медалийн тодорхойлолтыг 1 дүгээр хавсралтаар, уг медалийг олгох журмыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
Энэ тогтоолыг 2011 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ