Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2011 › Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

uih-togtool

Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Хүчин төгөлдөр

Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2011-02-10, Улаанбаатар12

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

“Мянганы зам болон дэд бүтцийн босоо тэнхлэгийн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2001 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09 дүгээр тогтоолын хавсралтын Нэгд заасан Мянганы замын зүүн чиглэлийн Сүмбэр гэсний дараа -Улсын хил. гэж нэмсүгэй.

2.

”Мянганы зам болон дэд бүтцийн босоо тэнхлэгийн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2001 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09 дүгээр тогтоолын хавсралтын Нэгд заасан Мянганы замын баруун чиглэлийг “Улаанбаатар - Лүн - Дашинчилэн - Өгийнуур - Батцэнгэл – Ихтамир - Хануйн гүүр – Тариат – Цахир – Тосонцэнгэл – Тэлмэн –Улиастай – Завханмандал - Дөргөн – Мянгад - Өлгий – Цагааннуур – Улаанбайшинт.” гэж өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ