Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2011 › Зээлийн баталгааны дээд хэмжээг тогтоох тухай

uih-togtool

Зээлийн баталгааны дээд хэмжээг тогтоох тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Зээлийн баталгааны дээд хэмжээг тогтоох тухай

2011-02-10, Улаанбаатар14

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын Хөгжлийн банкинд гаргах зээлийн баталгааны дээд хэмжээг Монгол Улсын 2011 оны төсвийн жилд дотоодын нийт бүтээгдэхүүний 24.7 хувиас, Монгол Улсын 2012 оны төсвийн жилд дотоодын нийт бүтээгдэхүүний 18.8 хувиас хэтрэхгүй байхаар тус тус тогтоосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ