uih-togtool
Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай
Хүчин төгөлдөрҮндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай
2011-05-05, Улаанбаатар17
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Наваанпэрэнлэйн Жанцан, Даваасүрэнгийн Наранчимэг нарыг, Монгол Улсын дээд шүүхийн санал болгосноор Жүгнээгийн Амарсанааг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр тус тус томилсугай.
Энэ тогтоолыг 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ