uih-togtool
Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнээс чөлөөлөх тухай
Хүчин төгөлдөрСанхүүгийн зохицуулах хорооны гишүүнээс чөлөөлөх тухай
2011-05-12, Улаанбаатар21
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулж Бадрахын Шаравсамбуу, Даш-Онолтын Дүгэржав, Батаагийн Ганболд, Дондийн Цэрэнжамц нарыг Санхүүгийн зохицуулах хорооны гишүүний үүрэгт ажлаас тус тус чөлөөлсүгэй.
Энэ тогтоолыг 2011 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ