Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2011 › Гадаадын зарим улсад Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай

uih-togtool

Гадаадын зарим улсад Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай

Хүчин төгөлдөр

Гадаадын зарим улсад Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай

2011-05-19, Улаанбаатар23

Дипломат албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, Монгол Улсын Их Хурлын Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 43¹ дүгээр зүйлийн 43¹.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ НЬ :

1.

Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хот, Япон Улсын Осака хот, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Гонконг хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар тус тус нээн ажиллуулахаар тогтоосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ