Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2011 › Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай

uih-togtool

Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай

Хүчин төгөлдөр

Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай

2011-05-27, Улаанбаатар28

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор 55.443.4 сая /тавин таван тэрбум дөрвөн зуун дөчин гурван сая дөрвөн зуун мянга/ хүртэлх төгрөгийн, төрийн албан хаагчид болон иргэдэд олгох орон сууцны урт хугацаат зээлийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор 72 /далан хоёр/ тэрбум хүртэлх төгрөгийн, нийт 127.443.4 сая /нэг зуун хорин долоон тэрбум дөрвөн зуун дөчин гурван сая дөрвөн зуун мянга/ хүртэлх төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг 2011 оны төсвийн жилд тус тус гаргаж, арилжаалахыг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т зөвшөөрсүгэй.

2.

Энэ тогтоолыг 2011 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ