uih-togtool
Сонгуулийн ерөнхий хорооны даргыг томилох тухай
Хүчин төгөлдөрСонгуулийн ерөнхий хорооны даргыг томилох тухай
2012-10-05, Улаанбаатар41
Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Чойнзонгийн Содномцэрэнг Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны даргаар томилсугай.
Сонгуулийн ерөнхий хорооны даргаар томилогдсон тул Чойнзонгийн Содномцэрэнг Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.
Энэ тогтоолыг 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД