uih-togtool
Монголбанкны Дэд ерөнхийлөгчийг томилох тухай
Хүчин төгөлдөрМонголбанкны Дэд ерөнхийлөгчийг томилох тухай
2012-10-05, Улаанбаатар44
Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр Энхбаярын Батшугарыг томилсугай.
Энэ тогтоолыг 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ЭНХБОЛД