uih-togtool
Монгол Улсын 2011 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын 2011 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай
2012-10-24, Улаанбаатар49
Төсвийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын 2011 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогыг 3.351.389.0 сая /гурван их наяд гурван зуун тавин нэгэн тэрбум гурван зуун наян есөн сая/ төгрөгөөр, зарлагыг 3.621.676.2 сая /гурван их наяд зургаан зуун хорин нэгэн тэрбум зургаан зуун далан зургаан сая хоёр зуун мянган/ төгрөгөөр тус тус баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД