Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2012 › Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай

uih-togtool

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай

Хүчин төгөлдөр

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай

2012-01-05, Улаанбаатар1

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээг хангах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай:

1/

газрын тос боловсруулах бага болон дунд хүчин чадлын үйлдвэрийг газрын тосны ордод түшиглэсэн байдлаар ойрын хугацаанд барьж байгуулах ажлыг түргэтгэх;

2/

дотоодын түүхий эдийг боловсруулах үйлдвэр барих санаачилга гаргаж байгаа аж ахуйн нэгжийг дэмжих замаар бензин, түлш шатахууныхаа хэрэгцээг хангах зорилтыг хэрэгжүүлэх;

3/

Засгийн газрын холбогдох байгууллагад хэлэлцэгдэж байгаа газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгуулах төслийг 2012 оны 02 дугаар сарын 10-ны дотор шалгаруулж, шалгарсан төслийг 2013 оны 6 дугаар сарын 10-ны дотор хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.

2.

Энэ тогтоолын явц, үр дүнгийн талаар Улсын Их Хурлын 2012 оны хаврын ээлжит чуулганд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Д.Зоригт/-нд тус тус даалгасугай.

3.

Энэ тогтоолыг 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс нь эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ