uih-togtool
Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай
Хүчин төгөлдөрҮндсэн хуулийн цэцийн 2011 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай
2012-01-05, Улаанбаатар3
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн “нийгмийн даатгалын шимтгэл”, 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалтын “Нийгмийн даатгалын тухай хуулийн 20.1.1”, мөн зүйлийн 3.2 дахь хэсгийн “нийгмийн даатгалын шимтгэл”, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн “нийгмийн даатгалын шимтгэл”, мөн зүйлийн 4.3.11 дэх заалтын “нийгмийн даатгалын шимтгэл” гэж тус тус заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5 дахь заалтын “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй”, мөн зүйлийн 6 дахь заалтын “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй.” гэснийг тус тус зөрчсөн байна” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтэд заасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.
Энэ тогтоолыг 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ