uih-togtool
Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай
2012-11-08, Улаанбаатар60
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.17 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай:
Монгол Улсын 2013 оны төсвийн орлогын төлөвлөгөөг бүрэн биелүүлэхэд бүхий л нөөц, бололцоогоо дайчлах,төлөвлөгөөний зорилтыг нэр, төрөл бүрээр нь хангаж биелүүлэх ажлыг шуурхай, оновчтой зохион байгуулах;
Төсвийн тухай хуульд орон нутгийн төсвийн орлогод төвлөрүүлэхээр заасан эх үүсвэрийн тодорхой хэсгийг бусад хуульд тусгай зориулалтын санд төвлөрүүлэхээр заасан нь хууль хоорондын зөрчил бий болгож байгааг өөрчлөх, Засгийн газрын тусгай зориулалтын сангуудын үйл ажиллагаа, зориулалтыг боловсронгуй болгох чиглэлээр санал боловсруулж 2013 оны 2 дугаар сард багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг Улсын Их Хурал баталж байхаар Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах санал боловсруулж, 2012 онд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
энэ тогтоолын 1 дэх заалтын 3 дахь дэд заалтад заасан Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төслийг боловсруулж, 2013 оны 1 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн төсөв, үнэ бүрдлийн механизм, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, норм, норматив, стандартыг шинэчлэн, орон нутагт баригдах орон сууц, цэцэрлэг, сургуулийн дотуур байрыг нэг хэв маягийн зураг, төсөв гарган мөрдүүлэх;
Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэн, батлах явцад түүнд тусгагдаагүй үлдсэн эрүүл мэнд, боловсролын салбарт зайлшгүй шаардагдах хөрөнгө оруулалтын арга хэмжээг бусад эх үүсвэрээр санхүүжүүлэх, эсхүл төсвийн тодотголд тусгуулан, хэрэгжүүлэх арга хэмжээ авах.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД