uih-togtool
Засгийн газрын зарим гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай
Хүчин төгөлдөрЗасгийн газрын зарим гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай
2012-01-20, Улаанбаатар7
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39¹ дүгээр зүйлийн 39¹.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Дор дурдсан хүмүүсийг Засгийн газрын гишүүн, сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй:
Норовын Алтанхуягийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн Шадар сайдын;
Сангажавын Баярцогтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын;
Лүймэдийн Гансүхийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын;
Лувсанвандангийн Болдыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдын;
Халтмаагийн Баттулгыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын;
Самбуугийн Ламбааг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдын.
Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ