Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2012 › Хуулийн төсөл буцаах тухай

uih-togtool

Хуулийн төсөл буцаах тухай

Хүчин төгөлдөр

Хуулийн төсөл буцаах тухай

2012-12-06, Улаанбаатар62

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Очирбат, Д.Арвин, Д.Оюунхорол, Ж.Батсуурь нараас 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улсын Их Хуралд Хүний дархлалын олдмол хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн зарим заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг санал хураалтад оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД