uih-togtool
Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай
Хүчин төгөлдөрЗасгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай
2012-12-13, Улаанбаатар64
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Хүний хөгжил сангийн төсвийн алдагдал, тус сангийн төсвийн цаг зуурын хүндрэлийг даван туулахад зориулан 313.1 тэрбум /гурван зуун арван гурван тэрбум нэг зуун сая/ төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг 2012 оны төсвийн жилд гаргаж, арилжаалахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуягт/-т зөвшөөрсүгэй.
Энэхүү тогтоолыг 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД