uih-togtool
Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай
Хүчин төгөлдөрТөрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай
2012-12-20, Улаанбаатар66
Төрийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Даваанямын Даваа-Очирыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилсугай.
Энэ тогтоолыг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД